Дулаан масс солилцооны судалгааны лаборатори

Танилцуулга

ШУТИС-ЭХС-ийн Үйлдвэр, хотын дулаан хангамж мэргэжлээр суралцаж буй бакалавр, магистр, доктор оюутны судалгааны ажилд дулаан масс солилцооны процессын болон үйлдвэрийн технологийн процесст дулааны эрчим хүчний хэмнэлт гаргах, дулааны эрчим хүчний үр ашгийг үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх туршилт-судалгааны ажлуудыг хийлгэж, туршилт судалгааны ажлыг дэмжих зорилготой.

Уг лаборатори нь үйлдвэрийн дулаан хангамжид ашиглагддаг тоноглолын дулааны солилцооны процессыг судалж, судлаач болон суралцагчид практик мэдлэг эзэмшүүлнэ. Үйлдвэрийн дулаан хангамж, тэр дундаа нэрэх технологи, ректификацийн цамхагийн тооцоо, буцлах давхаргатай дулаан солилцооны төхөөрөмж, бусад ялтас болон гуурст дулаан солилцооны төхөөрөмжүүдийн туршилт судалгаа хийгдэнэ. Мөн дулаан хангамжийн системийн оновчлол, горимын програмын сургалт, судалгааг ахисан түвшний шатанд судална.

    Судалгааны чиглэл

    Дулаан солилцооны төхөөрөмжийн туршилт, судалгаа

    Үйлдвэрийн процесст дулаан масс солилцооны процессын судалгаа, хөгжүүлэлт

    Дулаан хангамжийн системийн оновчлол

    Дулааны насосны туршилт, судалгаа

Судалгааны ажлууд

Хамтарч хэрэгжүүлж байсан төсөл:

- Нийслэлийн зарим цэцэрлэгийн барилгуудын нам даралтын зуухыг цахилгаан бойлероор солих шийдлийн урьдчилсан судалгаа

- “Алслагдсан сум суурин газрын дулаан хангамжийг байгаль орчинд ээлтэй аргаар хангах техникийн шийдэл, хэрэгжүүлэх” төсөл, ШУТ сан

- “Нийслэлийн зарим цэцэрлэгийн барилгуудын нам даралтын зуухыг цахилгаан бойлероор солих шийдлийн судалгааны төсөл” БОАЖЯ

- “122-р сургуулийн халаалтыг дулааны насосоор хангах төсөл” Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/

- “Гэр хороололд байрлах цэцэрлэгийн барилгын дулааны алдагдлыг хэмжих судалгааны ажил”Цэвэр агаар сан

- “Улаанбаатар хотын дулааны сүлжээний гидравлик горимын тооцооны зарим өгөгдлийг хэмжилтээр тооцох” УБДС ТӨХК

- “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг хослуулан ашиглах боломжийн судалгаа” УБДС ТӨХК

- “Монгол малын махны хүйтний боловсруулалтын судалгаа”, ШУТСан

- “Усан халаалтын жижиг зуухны зах зээлийн судалгаа”EEC ХХК

- “Монгол улсын аймгийн төвүүдийн дулаан хангамжийг ногоон технологид шилжүүлэх боломж, эдийн засгийн болон байгаль орчны үр өгөөжийн шинжилгээ”Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI),

- “Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүр” инновацийн төсөл Шинжлэх ухаан технологийн сан

Хамтран ажилладаг газрууд

- Moscow Power Engineering Institute

- Tianjin Ridgesky Science Development co.Ltd

- Уральский федеральный университет

- Tianjin university

Лабораторийн бүрэлдэхүүн:

1. Лабораторийн үндсэн гишүүд:
Card image

Б.Баяраа

Лабораторийн ахлагч, Ms.C

Судалгааны чиглэл: Барилгын дулааны алдагдал ба түүний сүлжээний горимд үзүүлэх нөлөөллийн судалгаа

Card image

Ц.Цэцгээ

Лабораторийн гишүүн

Судалгааны чиглэл:

Card image

Ш.Алтанхундага

Лабораторийн гишүүн, Ms.C

Судалгааны чиглэл:

2. Лабораторийн судлаач оюутнууд:

Б.Уранчимэг /Магистрант/

3. Төгсөгчид:

- Б.Баяраа

- Ц.Цэцгээ

- Л.Золжаргал

- Ч.Дашчимэг

- Ш.Алтанхундага

- Л.Бат-Оргил

- Э.Мөнх-Эрдэнэ

Холбоо барих

Хаяг: ШУТИС, ЭХС, 8-р байр, 501 тоот

Email:ts_dolgor@must.edu.mn

Утас: 976-99106115, 976-11-323579