Магистрын элсэлт

Сургалтын тухай

ШУТИС-ийн магистрын сургалтын агуулга нь олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц, шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүйг суралцагчдад эзэмшүүлэхэд оршино.

Магистрын сургалт нь 1-2 жилийн хугацаатай байх ба мэргэжил тус бүрээс батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу өдрийн болон зайн хэлбэртэй байна.

Хэрхэн бүртгүүлэх

Магистрантурт суралцахыг хүссэн дотоодын иргэн нь доорх материалуудыг бүрдүүлэн Эрчим Хүчний Сургуулийн магистр, докторын (Ph.D) элсэлт хариуцсан мэргэжилтэн дээр биеэр очин бүртгүүлнэ:

    • Анкет
    • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
    • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар
    • 3x4 хэмжээний 2 хувь цээж зураг
    • Элсэлтийн хураамж
    • Магистрантурт суралцахыг хүссэн гадаадын иргэн нь доорх материалуудыг бүрдүүлэн Эрчим Хүчний Сургуулийн магистр, докторын (Ph.D) элсэлт хариуцсан мэргэжилтэн дээр биеэр очин эсвэл онлайнаар бүртгүүлнэ:

      • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
      • Дэлгэрэнгүй анкет (англи хэл дээр, тусгай маягтаар)
      • Хувийн өргөдөл
      • Эрүүл мэндийн тодорохойлолт
      • Гадаад паспорт ба түүний баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
      • Өмнөх боловсролын зэргийн үнэмлэх, диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар (орчуулгын хамт)
      • 3х4 хэмжээний 2 хувь зураг
      • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (орчуулгын хамт)
      • Элсэлтийн хураамж

Элсэлтийн үе шат

1. Магистрантурын элсэлтийг хичээлийн жилийн улирал бүрт зохион байгуулна. Магистрантур нь элсэлтийн шалгалтууд болох компьютер, гадаад хэл, мэргэжлийн шалгалтуудыг өгсөн байна. Шалгалт нь мэдлэг шалгах тест ба мэргэжлийн ярилцлага хэлбэртэй байна.

2. Магистрантурт элсэхээр хүсэлт гаргасан элсэгчийн бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн (GPA) нь 2.5 ба түүнээс дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, холбогдох мэргэжлийн салбарын эрхлэгч профессорын багийн тэргүүлэх профессор хамтран зохион байгуулж авна.

3. Магистрантурт суралцахыг хүсэгч нь элсэлтийн шалгалт болон ярилцлагад тэнцсэн тохиолдолд албан ёсоор элсэгч болно.

Шаардлага

    Магистрантурт суралцах хүсэлтэй элсэгч нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:

    • Элсэгч нь бакалаврын зэргийг дүүргэсэн байна.
    • Өөрийн судалгааны чиглэл, магистрын сургалтын төрлөө сонгосон байна.

Гадаадын иргэнд тавигдах шаардлага

    Монгол улсын хууль тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор гаргасан гадаадын иргэдийг магистрантурт суралцуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан гадаадын иргэдийг суралцуулах журмын дагуу элсүүлэн суралцуулна.

    Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.

    Тавигдах шаардлага:

    • Магистрантурт суралцах гадаадын иргэн нь тус сургуульд мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөр, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.
    • Өөрийн судалгааны чиглэл, магистрын сургалтын төрлөө сонгосон байна.

Тэтгэлэг

Магистрантурт элсэгч нь бакалаврын дипломын голч дүн болон мэргэжил дээшлүүлж буй чиглэлээс хамааран зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. ШУТИС-ийн магистрантурын хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд

    1. Сургалтын төрийн сангаар хэрэгжиж буй хөтөлбөрүүд:

    • Үндэсний тэтгэлэг
    • Урамшууллын тэтгэлэг
    • Сургалтын төлбөрийн зээл
    • Сургалтын төлбөрийн тэтгэлэг
    • Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагчид үзүүлэх хөнгөлөлт
    • Засгийн газрын гэрээгээр гадаадаас суралцагчид үзүүлэх хөнгөлөлт
    • Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам
  • Дэлгэрэнгүй үзэх

    2. ШУТИС-иас олгодог тэтгэлэг, кредит урамшуулал:

    • Ректорын нэрэмжит тэтгэлэг
    • ШУТИС-ийн оюутнуудын кредитийн урамшуулал
    • "Тоёота ШУТИС" сургалтын сангийн тэтгэлэг
  • Дэлгэрэнгүй үзэх

    2. Дотоодын тэтгэлэг:

    • Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
    • Сумитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг
    • Мицүбиши корпорацийн нэрэмжит тэтгэлэг
    • Posco TJ Park сангийн тэтгэлэг
  • Дэлгэрэнгүй үзэх
Бүртгүүлэх