Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих 7 үе шат

Шинээр элсэгчдэд эрдэм шинжилгээний өгүүлэл бичих нь амаргүй сорилт болдог. Судалгааны өгүүлэл гэдэг бол цогц бөгөөд хугацаа шаарддаг ажил байдаг ба оюутнуудын хувьд хамгийн их зүйл сурдаг, оюутан цагтаа хийж үзэх хамгийн чухал ажил байдаг. Амжилттай суралцахад болон ирээдүйн ажил, карьерт бичих ур чадвар их шаардагддаг. Иймээс ч оюутан, судлаач нар нь судалгааны өгүүлэл бичих урлагт хичээнгүйлэн суралцах ёстой юм. Энэ нийтлэл нь таньд сайн өгүүлэл бичихэд туслах амархан бөгөөд товч аргуудыг танилцуулах болно.

Хэрхэн Судалгааны өгүүлэл бичих вэ?

Ойлгомжтой байх үүднээс судалгааны өгүүллийн төрлөөс үл хамааран хэрхэн хурдан хугацаанд эрдэм шинжилгээний өгүүлэл бичих дарааллыг дараах байдлаар бичиж болно.

1. Сэдэв сонгох

Зарим тохиолдолд их сургуулийн оюутнуудыг өөрсдийн судалгааны ажлын сэдвийг олох даалгавар өгдөг. Хэрвээ таньд энэ аз тохиовол өөрийн судалгааны ажлын сэдвийг ухаалгаар сонгох хэрэгтэй. Хамгийн эхэнд, өөрийн сонирхсон танийг сорих төрлийн сэдвийг сонгох бодолцож үзээрэй. Ингэснээр та дараа нь судалгаа хийх явцдаа залхахгүй, учир нь та ямар нэгэн шинэ зүйл нээнэ гэдэгтээ итгэлтэй байх ба бичгийн ажлыг дуртай нь аргагүй хийж гүйцэтгэнэ. Сэдвийг сонгохдоо хэт техникийн эсвэл ерөнхий сэдэв сонгохгүй байхыг зөвлөж байна.

Хэрэв таны сэдэв өргөн хүрээг хамарсан бол таны судалгааны өгүүлэл амжилтгүй болох магадлал өндөр, учир нь таны өгүүлэл ерөнхий дүгнэлт хийсэн мэт харагдана. Та өөрийнхөө сэдвийг тодорхой агуулга, хэсгүүдэд хуваах хэрэгтэй ба ингэхдээ онцгой, шийдэж, зохицуулж болохоор гаргах хэрэгтэй. Жишээ нь хэрвээ таны сэдэв "Хууль бус цахилгааны хэрэглээ" бол та энэ сэдвээ "Хууль бус цахилгааны хэрэглээг зохицуулах аргууд" эсвэл "Хууль бус цахилгааны хэрэглээ улс орны эдийн засагт нөлөөлөх нь" гэх зэргээр илүү тодорхой болгох хэрэгтэй.

2. Ажлын тайлан бичих

Судалгааны ажлыг эхлүүлэхээс өмнө ажлын тайлан бэлдэх хэрэгтэй. Учир нь энэ таны туршилтыг чиглүүлэх ба өөрийн сэдэв дээрээ төвлөрөхөд туслана. Ажлын тайлан дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой ба таны бичиж байгаа өгүүллийн төрлийн чиг баримжааг гаргаж өгнө. Бүх судалгааны өгүүллэгийг 3 төрөлд хувааж болно:

Үгүйсгэсэн. Хэрвээ өөр нэгэн судалгааны дүгнэлтийг үгүйсгэх, санаа нийлэхгүй бол энэ төрөлд хамаарна.

Тайлбарласан. Ямар нэгэн мэдээллийг тайлбарласан тохиолдолд.

Аналитик. Тодорхой мэдээллийн анализ дүгнэлтийг танилцуулсан тохиолдолд.

Сайн ажлын тайлан бичсэнээр таны төслийн зорилго тодорхой болж өгнө. Тиймээс сайн тайлан бичихийн тулд өөрийн цаг хугацааг харамгүй зарцуулах хэрэгтэй. Таны тайлан дэлгэрэнгүй байхаас гадна бусдад нээлттэй байх ёстой. Ингэснээр таны зорилгыг бусад хүмүүс дэмжих боломжтой болно. Хэрвээ таны зорилго өргөн хүрээг хамарсан бол таньд өөрийнхөө зөв гэдгийг батлахад илүү олон хүний дэмжлэг хэрэгтэй. Жишээ нь: "Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийд учирч буй хамгийн том сорилт болж байна."

3. Сэдвийн дагуу судалгааг эхлүүлэх

Өөрийн ажиллаж буй эрдэм шинжилгээний өгүүлэлтэй холбоотой мэдээллийн эх үүсвэрүүдийг олох хэрэгтэй. Олсон мэдээллээ анхааралтай уншин өөрийн ажлыг дэмжих холбогдох нотолгоог олох хэрэгтэй. Энэ шатанд эх үүсвэрүүдийг үнэлэн дүгнэх, тэмдэглэл хөтлөх, ба таны судалгааны ажлын удирдагчийн заасан ишлэлийн загварын дагуу эх үүсвэрүүдээ ангилах.

Хамгийн сүүлийн үеийн загвараар хийж байгаа эсэхээ шалгана уу. Та өгүүллээ бичих болон ном зүйгээ хийх үед тэмдэглэлээ ашиглах болно. Оюуны өмчийн хулгайн хэргээс сэргийлэхийн тулд иш татах, өөр үгээр илэрхийлэх болон дүгнэлт хийх бүрдээ бүх эх үүсвэрүүдийн ишлэлийг хийх нь чухал юм.

4. Тойм гаргах

Таны судалгаа таньд хэдэн мянган санааг өгнө. Одоо харин та бусдад сэтгэгдэл төрүүлэм санаагаа илэрхийлэхийн тулд эдгээр санаануудаа эмхлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал алхам, учир нь үүнийг алгасвал таны төсөл анхаарал бага татах ба өөрийн санаануудыг бусдад үнэмшүүлэхийн тулд ажлын нооргоо дахин дахин засварлах шаардлага гарна. Та ажлаа эцсийн байдлаар эмхэтгэх хэрэгтэй ба хийхээр төлөвлөж буй ажлын тойм гаргах хэрэгтэй. Энэ нь дараа нь таны ажлын газрын зураг мэт чиглүүлж өгөхөөс гадна ажил дээрээ төвлөрхөд тус болно.

Судалгааны ажлын санааг дэмжих гол түлхүүр хэсгүүдийг хэрхэн бичих тухай бодоод үзээрэй. Үүнийгээ дараа нь өгүүллийнхээ эх биеийн дэд гарчгууд болгон ашиглаж болно. Тэмдэглэлээ ажиглан дэд гарчиг бүрт хамаарах мэдээллээ цэгцлээрэй. Мэдээлэл бүр нь дэд гарчигтаа хамаарагдаж байгаа эсэх, мөн энэ нь таны ажлын санааг илэрхийлэхэд дэмжлэг болж байна уу гэдгийг дахин нягтлаарай.

Тухайн мэдээлэл яаж ч сонирхолтой байсан гэсэн таны ажилтай холбоогүй бол ажлын тоймдоо оруулахаас татгалзах нь зөв юм. Тойм бичих үед та энгийн судалгааны өгүүллийн бүтэц нь дараахаас бүрддэг гэдгийг санаарай:

Гарчиг;

Хураангуй;

Танилцуулга;

Арга зүй;

Үр дүн;

Шүүмж;

Дүгнэлт.

Хэрвээ таны судалгааны өгүүлэл урт биш бол бүтцийн хувьд танилцуулга, эх бие, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэж болно. Ямар ч тохиолдолд та удирдагчаасаа ирсэн тодорхой зааврын дагуу хийж гүйцэтгэх ёстой.

5. Эхний ноорог хувилбар хийх

Энэ бол нийт процессын дунд үе шат юм. Та одоо тодорхой чигтэй болсон тул эхний ноорог хувилбар болох гарчиг, ишлэлтэй, ашигласан ном зүй зэргээ бичих хэрэгтэй.

Та уншигчдад сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байвал гарчиг сонгохдоо анхаарах хэрэгтэй, учир нь энэ нь хамгийн эхэнд хүмүүст харагддаг. Гарчиг нь хүмүүст таны өгүүллээс юу хүлээхийг тодорхойлж өгдөг. Таны өгүүллийн сэдэв, хэрэглэсэн арга, хүрсэн үр дүнг илэрхийлэх түлхүүр үгүүдээ жагсаах хэрэгтэй. Харин одоо жагсаасан түлхүүр үгүүдийг агуулсан өгүүлбэр зохион, хэрэггүй үгүүдийг хасахад болно. Дараагаар нь үлдсэн үгүүдтэй холбох хэрэгтэй. Эцэст нь та ямар ч хэрэггүй мэдээллийг арилган үлдсэн үгүүдээ цэгцлэх хэрэгтэй. Мөн гарчигаа нарийн байгаа эсэхт анхаараарай.

Дээрхийн дараагаар та танилцуулга, эх бие, дүгнэлт зэргийг бичээрэй. Эдгээр нь таны өгүүллийн гол хэсгүүд юм. Үүнийг нэг бүрчлэн хэрхэн гүйцэтгэх тухай авч үзье.

Судалгааны өгүүллийн танилцуулга хэрхэн бичих вэ?

Танилцуулгыг бичихдээ дараах анхаарал татах зарчмыг баримтлах хэрэгтэй:

асуулт тавих;

статистик;

анекдот;

түгээмэл бус баримт.

Та академик өгүүлэл бичиж байгаа нь уйтгартай байх ёстой гэсэн үг биш. Дараа нь, та суурь мэдээллээ тусгах, зорилгоо тайлбарлах, судалгааны ажлын сэдэвтээ хэрхэн хүрэх тухай тайлбар байх ёстой. Танилцуулгыг судалгааны ажлын мэдээлэл эсвэл судалгааны талаарх асуултаар дуусгавал зохино.

Эх бие хэсгийг хэрхэн бичих вэ?

Таны тойм өгүүллийн энэ хэсгийг бичихэд туслана. Гэхдээ 100% үүнийг дагах ёстой гэсэн үг биш юм. Энэ нь өөрчлөгдөх боломжтой ба та өөрөө дахин засварлан өөрчлөлт хийх боломжтой. Гол зүйл нь баримталж буй чиглэлээсээ хазайхгүйгээр өөрийн судалгаандаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Та өөрийн гол санаануудыг тодруулан дэмжих хэрэгтэй. Цогцолбор бүрийг сэдэв бүхий өгүүлбэрээр эхлүүлэх ба шүүмж тусган үүнтэй холбоотой баримтуудыг дэлгэх хэрэгтэй. Судалгааны ажлын танилцуулж буй гол санааны тоогоор цогцолборыг бичнэ.

Дүгнэлт хэрхэн бичих вэ?

Ихэнх судалгааны өгүүлэл судалгааны ажлын мэдээллийг дахин бичин дуусдаг. Та энэ зарчмаар бичиж болно гэхдээ үг бүрийг дахин давтах шаардлагагүй. Өгүүллийн гол санаануудыг тайлбарлах эсвэл дүгнэх хэлбэрээр бичиж болно. Мөн өөрийн ололтуудаа онцолж болно. Хамгийн зохимжтой арга нь туршилтын үр дүндээ суурилан зарим саналуудыг тавих эсвэл ирээдүйн судалгааны чиг баримжааг санал болгож болно.

Таны ноорог хувилбар ингээд бэлэн боллоо. Дараагийн ажил өгүүллээ дахин засах ажил юм. Дараах аргачлалууд өгүүллээ дахин засахад тус болно.

Өгүүллээ хэрхэн төгс болгох вэ?

Хэн ч эхний ноорог хувилбарыг төгс бичдэггүй. Тиймээс хэрвээ чи профессортоо сайхан сэтгэгдэл төрүүлье гэж бодож байвал өгүүллээ гол санаагаа илэрхийлж чадах хүртэл засах хэрэгтэй.

6. Засвар хийх, баталгаажуулах

Та маш их засвар хийнэ, үүнд логик дэс дараалал шалгах, шилжилтүүд, бүтэц болон цогцолборын дараалаллд өөрчлөлт оруулах зэрэг орно. Таны бүх санаа маш сайн тусгагдсан эсэх мөн бүх зорилгууд эх үүсвэр нь тодорхой баримттай байгаа эсэхийг нягтлаарай.

Дараагийн шат бол засвар хийх. Үг , өгүүлбэр бүрээр шалган шаардлагагүйг нь хасах, үгийн сонголтыг сайжруулах, бичгийн, дүрмийн алдаа зэргийг засах хэрэгтэй. Тухайлбал:

Дутуу өгүүлбэр;

Тодорхой бус үгүүд (гэх мэт, олон);

Үсэглэлийн алдаа;

Үгийн товчлол;

Ишлэлийг шаадлагын дагуу хийсэн эсэх;

Таслалын хэрэглээ;

Та өөрийн өгүүллээ хэд хэдэн удаа унших хэрэгтэй. Үр дүнтэй арга бол өгүүллээ хойноос нь унших юм. Энэ аргаар унших нь бага зэрэг замбраагүы мэт санагдавч алдаагаа олоход илүү хялбар байх болно. Хамгийн сүүлийн өгүүлбэрийг уншиж эхлэх хэрэгтэй, дараа нь сүүлээсээ 2 дахь гэх мэтээр хамгийн эхний өгүүлбэр хүртэл явах хэрэгтэй.

Мөн та найз нөхөд болон хамт олноосоо таны өгүүллийг уншуулан тэдгээрийн бодлыг сонсох хэрэгтэй. Бусад хүмүүс таны шүүмж, шилжилтүүд, тэнцвэртэй байдлыг үнэлэх ба хэрэглээ, дүрэмтэй үл нийцэх байдал зэргийг олж харна. Хэрвээ уншигчдын сэтгэгдэл утга учиртай санагдвал өөрийн өгүүлэлдээ эдгээр өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Эцэст нь та өөрийн өгүүллээ хэвлэж болно. Жижиг алдаануудыг засан баталгаажуулснаар таны өгүүлэл алдаагүй төгс болох болно.

7. Манай Ахисан Түвшний Салбараас гаргаж буй давхцал шалгадаг програм ашиглах

Та өөрийн өгүүллийг утга зүй, үг, өгүүлбэрээр шалган алдаагүй, дахин давтагдашгүй гэдгийг бидний гаргаж буй програмын тусламжтай шалгаж болно. Ингэснээр таны өгүүлэл бусад ажлуудаас онцгой гэдгийг батлах ба таны ажлыг амжилттай болгоход чухал нөлөө үзүүлнэ.