Судлаач оюутнуудын зайлшгүй мэдэх 5 вэбсайт

Интернэт бол судлаач оюутнуудын хамгийн их хэрэглэдэг эрэл хайгуулын хэрэгсэл юм. Google хайлтан дахь мэдээлэл нь хүмүүсийн ойлгож чадахаас илүү байдаг. Заримдаа судалгаа хийх явцад Google хайлт нь таны хайж буй мэдээллийг өгөхгүй тохиолдол байна. Энэ нь судлаач оюутнуудын хувьд тэднийг сорьсон хэрэг болдог. Доорх 5 вэбсайт нь таньд хэрэгтэй байгаа мэдээллийн эх үүсвэр болох болно.

1. Open Dissertation Database by EBSCO/ EBSCO-ын Нээлттэй Төгсөлтийн Ажлын Мэдээллийн Баз

EBSCO-ын АНУ-ын Докторын Төгсөлтийн Ажлын мэдээллийн баз нь 1902 оноос одоог хүртэлх АНУ-ын их сургуулиудад зөвшөөрөгдсөн 172000 ба түүнээс дээш төгсөлтийн ажлыг агуулсан үнэгүй сайт юм. Төгсөлтийн ажлыг бүрэн эхээр үзэх линкүүдийг багтаасан байдгаас гадна төгсөлтийн ажлын эрхийг эзэмшиж буй сургалтын байгууллагын сайтын холбоосыг агуулсан. Уг сайт нь өөрийн салбарт ямар судалгааны ажлууд байгааг мэдэхийг хүсэж буй оюутнуудад хамгийн тохиромжтой сайт юм.

2. iSEEKTM

iSEEK™ бол их сургууль, засгийн газар ба худалдааны бус ханган нийлүүлэгчдийн эрх бүхий хэдэн мянган эх үүсвэрийг агуулсан хайлтын систем юм. Уг системийн онцлог нь хувийн вэбд суурилсан сантай байдаг. Энэ нь оюутнуудад өөрсдийн хамгийн хэрэгтэй үр дүнгээ хадгалах, дараа нь хурдан хайж олоход зориулагдсан.

3. Google Scholar

Google Scholar нь эрдэм шинжилгээний уран зохиолыг олон эх үүсвэрүүдээс олох боломжийг бүрдүүлсэн сайт юм. Эндээс та их сургууль, мэргэжлийн байгууллага, академик хэвлэл болон бусад вэбсайтын өгүүллэг, судалгааны ажил, ном, хураангуй, шүүмж зэргийг олох боломжтой.

4. Semantic Scholar

Semantic Scholar нь хамгийн сүүлд хэрэглээнд нэвтэрсэн хайгуулын систем юм. Онцлог нь хиймэл оюун ухааны алгоритм ашиглан судалгааны сэдвүүдийн хоорондын нуугдмал холбоосыг илүү хамааралтай, нөлөө бүхий хайлтын үр дүнгээр харуулдаг. Ойролцоогоор 40 сая өгүүлэл, нийтлэл багтаадаг.

5. Baidu Scholar

Baidu Scholar нь хятад хэл дээр байдаг хэдий ч өгүүллэгүүд нь англи болон хятад хэл дээр байдаг. Ойролцоогоор 100 сая өгүүлэл, нийтлэлийг багтаадаг.

6. CORE

CORE бол нээлттэй нэвтрэх эрх бүхий эрдэм шинжилгээний өгүүллэгийг хайхад зориулагдсан академик хайлтын систем юм. Хайлт бүрийн үр дүнд бүрэн PDF файлыг үзэх холбоос эсвэл өгүүллийг бүрэн эхээр нь харах сайт руу орох холбоосыг харуулна. Ойролцоогоор 136 сая өгүүлэл нийтлэлийг агуулдаг.