Инженерийн ахисан түвшний сургалт: цаг үеийн шаардлага, хүлээлт, шинэчлэлт, хүрэх үр дүн

Өнөөдөр дэлхий дахинд явагдаж байгаа гүнзгий хувьсалын процесс, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэж буй технологийн дэвшлийн нөлөөн дор буй болсон бодит байдалд зохицуулан Монгол улс дахь нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг бэлтгэх үндэс болсон ахисан түвшний сургалтыг шинэ шатанд гаргахаар ШУТИС нь стратеги төлөвлөгөөний хөтөлбөртөө тусган ажиллаж байна. “XXI зууны судлаач-инженерийн загвар”-ыг дараах байдлаар томьёолвол:

Мэргэжлийн суурь мэдлэг, шинжлэх ухааны судалгааны арга зүйг эзэмшиж ажлын байран дээр болон салбарын өмнө тулгарсан техник технологийн асуудлыг стандартын бус шинэ аргаар түргэн хугацаанд оновчтой бөгөөд бүтээлчээр шийдвэрлэх чадвар, дадалтай, салбарын хөгжлийн асуудалд нийгмийн байр сууринаас хандах үзэлтэй, мэргэжлийн мэдлэгээ байнга дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэн нийгэмд эзлэх байр сууриа ямагт бэхжүүлж байдаг, хувийн болон мэргэжлийн ёс суртахууны соёлтой, салбар, нийгмийн өмнө тулгарсан асуудлыг ямарч эргэлзээгүйгээр нийтийн ашиг сонирхолын үүднээс шийдвэрлэх хэвшилтэй нийгэмшсэн бие хүн байх ёстой болж байна.

Манай судалгааны баг нь инженерийн ахисан түвшний сургалтын цаг үеийн шаардлага, хүлээлт, шинэчлэлт болон хүрэх үр дүнгийн талаар дэвшүүлсэн саналаа ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл болон Эрчим хүч @ engineering сэтгүүлд шат дараалан хэлэлцүүлсэн болно.

Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн Намрын улирлаас эхлэн “Ухаалаг сүлжээ – Smart grids”, “Эрчим хүчний технологи ба үйлдвэрлэлийн автоматжуулалт – Energy technology and Industrial automation”, “Дулааны эрчим хүч ба үйлдвэрлэлт – Thermal energy and Process engineering” зэрэг шинэ хөтөлбөрүүдээр элсэлт авахаар шамдан ажиллаж байна.

док., дэд проф. Д.Цэрэндолгор

Бусад мэдээ үзэх

Эрчим Хүчний Сургуулийн эрдэмтэн багш нарт хандах нь

Сайн байцгаана уу эрдэмтэн багш нараа Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье ...

Цахилгаан системийн реле хамгаалалт, скада системийн туршилт, судалгааны шинэ лаборатори нээгдлээ

ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль нь 1-р сарын 22-ы өдөр 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтсэн Цахилгаан системийн реле хамгаалалт, скада системийн туршилт, судалгааны шинэ лабораторитой боллоо.