Эрчим Хүчний Сургуулийн эрдэмтэн багш нарт хандах нь

Сайн байцгаана уу эрдэмтэн багш нараа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

ШУТИС-ийн хөгжлийн бодлогод Судалгааны их сургууль болох зорилт тавигдсан байгаа ба үүний хэрэгжүүлэлтийн анхны алхам нь Ахисан түвшний сургалтын чанарын асуудал юм.

ЭХС дээр Ахисан түвшний салбар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байна. Одоогийн байдлаар дараах ажлуудыг эхлүүлээд явж байна:

1. Ахисан түвшний сургалт, судалгаа, зохион байгуулалтын үйл ажиллагааны дүрэм, журам боловсруулахад санал нэгтгэгдэж өгсөн

2. Сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэлтийн судалгаа, боловсруулалт хийгдэж байна

3. Судалгааны лаб. баазын бэхжүүлэлт, үйлдвэр аж ахуйн газруудтай эрдэм шинжилгээ судалгааны хамтын ажил, зорилтот магистрантур, докторантурт суралцуулах (жишээ нь, Амгалан дулааны станцтай гэрээ хийгдээд, эхний ажлууд эхэлсэн)

4. Ахисан түвшний сургалтыг сурталчлах, сайжруулах, эрдэмтэн профессор багш нарын бүтээл, эрдмийн ажлын явцыг олонд таниулан, гадаад дотоодын түншүүдтэй холбох зорилгоор grad.pes.edu.mn веб сайтыг нээсэн.

Иймд та бүхнээс дараах зүйлүүдийг хичээнгүйлэн хүсмээр байна:

Өөрийн мэдээлэлтэй хэсэгт нэвтрэн Таны мэдээлэл үнэн зөв эсэх, мэдээлэл нэмэх, идэвхитэй үйл ажиллагаатай Таны өөр веб холбоосууд, удирдан ажиллуулдаг лабораторийн вебийн холбоос эсвэл нэмэлт мэдээлэл гэх зэрэг ямар байдлаар Таны талбарыг хөгжүүлмээр байна хүсэлтээ гаргаж өгнө үү

Уг grad.pes.edu.mn вебийг үр өгөөжтэй, идэвхитэй үйл ажиллагааг дэмжихэд ямар нэмэлт саналууд байна харамгүй хуваалцана уу. Манай профессор багш нараас эхний сайхан санаа, хамтран ажиллах саналууд тавигдсанд талархаж байгаа.

Саналыг ts_dolgor@must.edu.mn болон эрдэм шинжилгээний ажилтан Б.Хулан khulan.b@must.edu.mn хаягуудаар эмх цэгцтэй нэгтгэн ирүүлнэ үү.

Та бүхэнд баярлалаа, хамтран ажиллаж ихийг бид бүтээнэ гэдэгт итгэнэм.

Хүндэтгэсэн ЭХС-АТС-ын хамт олон

Бусад мэдээ үзэх

Инженерийн ахисан түвшний сургалт: цаг үеийн шаардлага, хүлээлт, шинэчлэлт, хүрэх үр дүн

Өнөөдөр дэлхий дахинд явагдаж байгаа гүнзгий хувьсалын процесс, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэж буй технологийн дэвшлийн нөлөөн дор буй болсон бодит байдалд зохицуулан Монгол улс дахь нийгэм ...

“Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам” батлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны чиглэл хүргүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2/1174 тоот албан бичиг, ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ...